Friday, January 6, 2012

Can I have some Mohanik?


Урд хөршид сурч, амьдардаг найзууддаа дуулгах сайхан мэдээтэй шүү..
"Моханик хамтлан Бээжин, Шанхайд..."

"Бидний оролдсоор л байгаа ганц зүйл бол: Өөрсдийгөө л хөгжимдөх..." гэх рок чуулгыг Моханик гэнэ. Рок урсгал байтугай, орчин үеийн урлаг хэлд, хөлд орж амжаагүй яваа Монголын хөгжмийн олонлогт, тэд багагүй хугацааг туулаад буй залуу рок хамтлагуудын нэг бол яатачгүй мөн. 2010 оныг тэд анхны "100-гийн ундаа" нэртэй цомгоороо угтаж байсан бол харин 2011 оныг "Mongolian music awards 2011"-ээс 
"Будагчин" дууны видеогоор "Шилдэг рок, альтернатив" & "Шилдэг санаа" гэсэн хоёр ч шагналтай үдээд байгаа төдийгүй, шинэ оныг урд хөршийн Рокеруудтай угтах гэж байгаа гэнэ.
 
Энэ сарын 12-ноос эхлэх тэдний аялан тоглолт: 

I/12-нд Хөх хот [ NING Livehouse 
]
I/13-нд Бээжин [ 
D-22 Club ]
I/14-нд Нинбо   [ 
CMK Livehouse ]
I/15-нд Шанхай [
 Yuyingtang Livehouse ] зэрэг хотуудад тус тус болох юм байна....

Тус тур-д Моханик хамтлагийхан өөрсдийн хаана ч дуулж байгаагүй, хэн ч сонсож байгаагүй шинэхэн уран бүтээлүүдээ тоглох юм гэсэн шүү.
Шанхайн рок парти лэйбл "Trash A Go Go" уг тоглолтыг зохион байгуулж, АНУ-аас гаралтай "Moon Tyrant", Австралиас гаралтай "The Horde", Бээжингийн "Banana Monkey" зэрэг хамтлагууд мөн DJ B.O нар аялан тоглолтонд оролцох юм байна.Дэлгэрэнгүй мэдээлэл: 


0 comments: