Saturday, August 14, 2010

ТӨРСӨН ӨДРИЙН БӨӨН БӨӨН БЭЛЭГ ЗАДАРЛАА

Юнител корпораци урьдчилсан болон дараа төлбөрт бүх хэрэглэгчдээ төрсөн өдрөөр нь бөөн бөөн бэлгээр баярын мэнд хүргэж эхэллээ.
Хэрвээ та Юнителийн дугаартай бол хорвоод мэндэлсэн хосгүй баярт өдрөөрөө ямар ч үнэ төлбөргүйгээр сүлжээндээ 30 минут ярьж, 30 мессеж бичиж, 30Mb дата ашиглах онцгой эрхтэй. Төрсөн өдрөөрөө 30., 30., 30

Баярын бэлэг үүгээр дуусахгүй. Төрсөн өдрийн эзэд тухайн өдөр сүлжээ харгалзахгүй хүлээж авсан дуудлага бүрээсээ 50 төгрөг, мессеж бүрээс 20 төгрөгийн бонусыг дансандаа хуримтлуулах болно. Өөрөөр хэлбэл ах дүү, анд найзуудаас тань ирсэн мэндчилгээ бүхэн таны дансыг цэнэглэнэ гэсэн үг.

Энэ бүхэн бол “Бороог зогсоож нарыг мандуулан Баяр баяслыг бэлэглэж төрсөн” эрхэм хүн таны төрсөн өдөрт зориулж байгаа бидний чин сэтгэлийн бэлэг юм. 

0 comments: