Sunday, August 15, 2010

Залууст зориулсан тоглоом



Хэний хөл вэ?
Өрөөнд хэдэн сандал зэрэгцүүлэн тавьж, 5-6 бүсгүйг /охидыг/ суулгана. Нэг бүсгүйн нөхөр /амраг, үерхдэг залуу/-ийг сонгон, сууж буй бүсгүйчүүдийн байрлалыг тогтоо гэж хүснэ. Дараа нь тэр эрийн нүдийг алчуураар боож, өрөөнөөс гаргана. Тэгээд бүсгүйчүүд байраа солин сууна, мөн хоёр залууг нэмж суулгана. Бүгд нэг хөлөө нүцгэлнэ, эрчүүд урт оймс өмсөнө. Дохио өгмөгц гадаа зогсож байгаа, нүдээ боосон эрийг оруулна. Тэр хүмүүсийн нүцгэн өвдгийг тэмтэрч, өөрийн хүүхнээ олох ёстой.


Чихээрээ үнсэлцье
Хосууд бүжиглэнгээ үнсэлцэнэ, гэхдээ уруулаараа биш чихээрээ. Энэ тоглоом их инээдтэй харагддаг төдийгүй бас их таатай. Яагаад гэвэл чихэнд сэрлийн олон цэг байдаг шүү дээ. Хамгийн эротик эсвэл хамгийн удаан үнсэлцсэн хос тоглоомд ялна. Мөн хамгийн улаан чихтэй хосыг шалгаруулсан ч болно.

Гэрлээ унтраа
Тоглоомд оролцогчдын бүс, тэлээнээс олс зүүж, олсны үзүүрт шүдэнзний хайрцаг эсвэл норгосон хөвөн уяна. Оролцогч бүрийн өмнө лаа асааж тавина. Тоглоомын зорилго бол гараа оролцуулалгүйгээр лааг унтраах. Дохио өгмөгц оролцогчид олсоо ганхуулж, шүдэнзний хайрцаг эсвэл нойтон хөвөнгөөр лааг онож унтраах гэж оролдоно. Хамгийн түрүүнд лааг унтраасан хүн ялагч болно.

Гадил идэх тоглоом
Тоглоомд 3-4 хүн оролцоно, эр эм аль нь ч байж болно. Урт сандал дээр тоглоомд оролцогчдын тоогоор арилгаагүй гадил тавина. Оролцогчдын гарыг ард нь хүлнэ. Дохио өгмөгц бүгд зөвхөн амаараа гадилыг арилгаж идэж эхэлнэ. Хамгийн түрүүнд гадилаа идсэн хүн ялна.

Сарнайн дэлбээ цуглуулах
Энэ тоглоомд олон цэцэг хэрэгтэй, уг нь ямар ч цэцэг байж болно, харин сарнай илүү тохиромжтой. Тоглоомд 2 хос /эр, эм/ оролцоно. Сарнай цэцгийн дэлбээг болгоомжтой тасдан авна. Тоглоомд оролцогч бүсгүйчүүдийг диван дээр хэвтүүлж, биен дээр нь цэцгийн дэлбээ цацна. Эрэгтэйчүүдийн нүдийг боосон байх ба тэд дохио өгмөгц уралдан уруулаараа цэцгийн дэлбээг түүнэ. Эмэгтэйчүүд дээр адил тооны цэцгийн дэлбээ цацах тул түрүүлж дууссан нь хожно.

Зоос шидэх
Тоглоомд хэрэгтэй зүйлс: 1ш хундага, 1 ш хувин, зоосон мөнгө маш олон, оролцогчдын тоо хязгааргүй. Тоглоом хөтлөгч хувинд жаахан ус хийж, дотор нь хундага тавина. Тогтоосон зайнаас оролцогчид ээлжлэн зоосыг хундага руу шиднэ. Хэрэв хундаган дотор зоос оруулбал, хувин дотор байгаа бүх зоос тэр хүнийх болно. Тэгээд дараагийн хүн шиднэ. Байгаа бүх зоосоо дуустал шиднэ. Эцэст нь хүн бүрт байгаа зоосыг тоолж, олон зоостой нь ялна.

0 comments: