Tuesday, September 25, 2012

A Sound - 100 наст тоглолт


Энэ сарын 22,23ны өдрүүдэд SS Club-д миний сонсох дуртай хүндэлж явдаг хамтлагуудийн нэг  болох A Sound хамтлаг 2 дахь бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 100 наст болон Release цомогтоо багтсан дуунуудаа тоглосон. Зарим дуунууддаа илүү цоглог хэмнэл оруулан өөрчилсөн байсан нь надаа маш их таалагдсан. Хамтлагийн басс гитарчин Мөөгий ахыг чимээгүй л хүн байх гэж боддог байсан чинь бас үгүй юм байна лээ. Дуу болгоныхоо түүхийг яриад л үзэгчидээ уриалаад л их яриа юм шиг санагдах болсон. Тоглолтын заал болон гэрэлтүүлэг орчин нь үнэхээр зохион байгуулалт сайтай байсан.

Бас нэгэн сюрприз нь "Чин зүрхний хайр" дуугаа дуулахын өмнө Атка ах & Тэмүүлэн ах 2 алдарт Queen хамтлагийн "Love of my life" дууны хэсгээс дуулсан үзэгчидэд маш ихээр таалагдсан байх гэж бодож байна. Би та бүхэндээ найзаасаа олж авсан видеогоо сонирхуулья.
credits to Toogii Reverof
Тоглолтийн хамгийн сүүлийн дуугаа дуулж дуусаад тайзнаас буухад бүх үзэгчид нэгэн дуугаар "A Sound" гэж орилсоор дахиулхаар болсын. Дуу эхэлхээс өмнө бид бүгдийн багадаа мөн одоо ч тоглодог байж магадгүй Sega-ны тоглоом болох "Super Mario"-гийн soundtrack гэхиймуудаа тэр дууг Атка ах бүр яг адилхан тоглосон. Үнэхээр бишэрсээн би лав. Миний хувьд хүсэн хүлээж, зорин байж үзсэн тоглолт байсан болхоор сэтгэл ханамжийн баталгааг 100% авж чадсан. Мөн тоглолт дуусаад хамтлагийхан хөгжимөө янзалж дуусхад нь арын өрөөнд нь орж уулзасан юм. Зураг авах зүйлгүй байсан болхоор дурсгал болгоод билетний ард бүгд гарын үсгээ зуран өгсөн юм. Ах нартаа маш их баярласан бас цаашдых нь уран бүтээлд амжилт хүсье!

0 comments: