Wednesday, September 26, 2012

Тэр л мэдрэмж...




Өнөөдөр 2012 оны 9-р сарын 26ны өдөр. Сэрүүхэн цас, бороо зэрэг холилдон орсон яагаад ч юм нэг л сайхан мэдрэмж төрүүлсэн өдөр байна. Яг 4 жилийн өмнөх энэ өдөр тодорхойлбол 2008 оны 9-р сарын 26ны өдөр би анх удаагаа албан ёсоор үерхэх санал авч байсан сайхан дурсамжтай өдөр. Анх удаагаа байсан болоод ч тэр юмуу маш ихээр сандарч байснаа санадаг юм. Одоо бодход бас хөөрхөн түүхтэй.
8-р ангийн намар хичээл ороод 20 гаруй л хонож байсан. Манай ангийн 1 хүүхэд 16 насны төрсөн өдрөө “MTV”-гээр гардаг байсан “My sweet 16th bithday” гэдэг нэвтэрүүлэг шиг, гэхдээ бүүр тэгэж аймар яг тэр нэвтэрүүлгээр гардаг шиг биш. Арай даруухнаар нийт анги хамт олныхоо дунд тэмдэглэхээр болоод. Бидэнд дотроо "Миний 16 насны төрсөн өдөрт урьж байна" гэсэн үгтэй урилга тараасан юм. Уг төрсөн өдөр нь Офицеруудын ордоны тэнд байрлах "Sunjin Grand" зочид буудалд “Harry’s club”-д  болж байсан. Миний сайн найзуудын тоонд зүй ёсоор ордог болхоор яаж ийж байгаад л очих хэрэгтэй гэсээр арай хийн ээж, аав 2оос зөвшөөрөл авч билээ. 2008 оны 9-р сарын 21-ний Ням гариг төрсөн өдөр болох цаг ойртсоор.. Гэрээс гархад сайхан нартай дулаахан байсан болхоор нь нээх лаг балерина, сарфанчик этр өмсөөд гарсан байдаггүй шүү. Такси барих гээд зогсож байтал гэнэт тэнгэр үүлээр бүрхэгдэж, хүйтэн жихүүн салхи үлээгээд д эхэлсэн. Хөлдөж үхэх гэж байсныг минь яана. Намайг очиход хүүхдүүд дөнгөж цугларцгааж байлаа. Манай ангиараа шахуу тэмдэглэж байгаа анхны төрсөн өдөр нь байсан байхаа.
Энэ өдрийн том сюрприз нь төрсөн өдрийн эзэнгийн эгч нь дүүдээ бэлэг барин амьд хөгжимийн хамтлагийг урин авчирсан нь байсан юм. Тэр үед би амьд хөгжим сонсох байтуугай сонирходоггүй, бүүр үзэн яддаг байлаа шдээ. Хамтлаг тоглож дуусхад нь зургаа авхуулах нь авхуулаад л, явж байсан юм. Тэгээд бараг бүгдэнтэй нь авхуулаад хамгийн сүүлд бөмбөрчин нь үлдэчихсэн. Коридорт зогсож байхад нь очоод "ахаа хамт зургаа авхуулья тэгэх үү" гэхэд инээснээ "ахаа гэж би та нартай чацуу шдээ" гэж хэлж байсныг тод санадаг юм. Яг энэ үед би урлаг, соёлд гүн автсан. Аль болох л олны танил хүмүүстэй танилцахыг хичээдэг байлаа. Тэгээд ер нь нүүр хагарцан. Олны танил гэлтгүй л хүмүүстэй тоолгүй гүйж очоод л танилцдаг байсан. Манай ангийн 2 охин надаас хамтлагийн бөмбөрчингийн дугаарыг аваад өгөөч гээд.
Хамтлаг тоглож дуусаад хөгжимийн зэмсэгүүдээ машинруугаа зөөж байхад нь очоод та нартай жич бүгдээрэнтэй чинь танилцъя тэгэх үү гэхэд бүгд нэрээ хэлээд танилцсан. Нэрийг нь мэдэж аваад бас болоогүй бүгдээрэнгийх нь дугаарыг би урлагт сонирхолтой юм л даа гэсээр асуухад надаа хамтлагийн менежер болон ахлагчийн л утсыг өгсөн юм. Тэгхэд нь өө та нар бүгдээрэй л өгчихөлдөө бүгдээрэнтэй чинь л танилцмаар байна шдээ гэхэд дуучин ах нь манай 2-ийг танидаг болноо гэдэг чинь л хамтлагийхнийг тэр чигт нь л танидаг болноо гэсэн үг гээд намайг хэлэх үггүй болгосон. Би бүтсэнгүйдээ гэсээр 2 найз дээрээ очиж хэлсийн.
Дотор төрсөн өдрийн эзэн хүслээ бодон лаагаа үлээж, бид нар бялуугаа хувааж идэнгээ хоорондоо халуун яриа өрнүүлэн сууж байтал дүүдээ бэлэг барьсан эгч бидэн дээр ирээд бөмбөрчингийн дугаарыг нь асуугаад байсан нөхдүүдэд өгсөн юм. Тэрхэн үедээ юу ч бодолгүй зүгээр хамтлагийн гишүүн гэдэг талаас нь дугаарыг нь тэмдэглээд авчихлаа. Бүтэн өдөржин “Sunjin Grand” дээр ангийхантайгаа хөгжилдөж байгаад нийлээн оройхон гэртээ ирээд хийх юм олдохгүй уйтгартай юу хийхээ мэдэхгүй сууж байхдаа гэнэт өдрийн хамтлагийханруу мессеж бичмээр санагдаад бичсэн чинь ганцхан бөмбөрчингөөс нь л хариу ирсэн.
Тэгээд тэр үед намайг хамгийн ихээр гайхшаруулсан нь би нэрээ ч хэлээгүй байхдаа намайг таньж байсан нь. Би намайг хэн гэдгийг мэдэж байна уу гэж асуухад надаас хоёрхон асуулт асуугаад л намайг хэн болохыг шууд хэлсэн. 1 дэх асуулт нь: давхараатай юу? 2 дахь асуулт нь: өдрийн төрсөн өдөр дээр байсан уу? гэсэн асуултууд байсан юм.  Тэгээд 2ланд нь би тийн гэж хариулахад миний өмссөн хувцас, гутал, үсний засалт бүгдийг нь 100% зөв хэлхэд нь би бүүр гайхшарч юу билээ? Таньдаг билүү ч гэж бодох шиг. Тэгээд яаж мэдсийн гээд асуусан чинь чи л ганцаархнаа бид нартай юм яриад л, урдуур, хойгуур гүйгээд байсан шд гэж байсан. Үргэлжэлүүлээд хоорондоо дотно танилцаад ярьж байтал манай хамаатантай нэг анги, сайн найзууд болж таарсан.
Бид 2 энэ өдрөөс хойш өдөр болгон мессеж бичдэг болж. 3 хоног өдөр, шөнө алгасалгүй бичээд дараагийн өдөр нь уулзахаар тохирч Улсын Их Дэлгүүр-ийн “Nike”-ийн тасаг нээх нээлтэн дээр нь уулзахаар болов, яагаад гэхээр тэдний хамтлаг тэнд тоглох ёстой байсан юм. Уулзах өдөр, тохирсон цаг ч болж би очиход тэдний хамтлагийхан бүгд ирчихсэн. Өөд, өөдөөсөө харж харц тулгарахад хамтлагийхан намайг таньж толгой дохин мэндэлж байсан нь үнэхээр таалагдаж, баярлуулж байлаа. Ингэсээр нээлтийн ажил ч дуусч хамтлагийхан хөгжимөө бэлтгэлийн байрандаа тавихаар явцгааж харин би Их Дэлгүүр”-ийн 1 давхарт шинэхэн танилаа хүлээн үлдсэн юм. Нээх удалгүй хүрээд ирсэн. Бид 2т ямар нэгэн юм хийх төлөвлөсөн юм байгаагүй учраас бид 2 байрны дундах саравчинд юм ярин суусаар нэг мэдэхнээ аль хэдийн 2 цаг өнгөрчихсөн. Гадаа ч сэрүү орж, даарч эхлэн дулаахан газар орж сууяа гээд, төв зам дагуу байрлах “Santa Fe” кафед орж 2 зөгийн балтай сүү аваад яриагаа цааш үргэлжэлүүллээ.
Ярьж суусаар гадаа орой болж, гэгээ ч тасарч миний харих цаг болсон байлаа. Би энэ үед хотын төвд ээж, ээжийн дүү хоёртой хамт амьдардаг байсан болхоор гэрийн гадаа хүргэж өгөөд буцсан. Хариад мессеж бичиж байхдаа маргааш нь дахиад уулзахаар тохирон бас надаа нэг юм хэлнээ гэж ам гарав. Хэдий бид 2 танилцаад удаагүй байсан ч шөнө болгон утсаар ярьж үүр цайлгадаг байсан юм. 5-6 цаг хүртэл яриад хичээлд явахийн өмнө ганц л цаг унтаж 7 болход хэн түрүүлж сэрсэн нь нөгөөхрүүгээ залган нэг нэгнээ сэрээдэг байлаа.  Маргааш нь болход хичээлээ тараал гэртээ очиж оройн хоол, ундаа хийж дуусаад дахиад л Их Дэлгүүрийн хажууд уулзсан. Гадаа өмнөх өдрийг бодвол арай дулаахан байсан болхоор юм ярьж гудамжаар алхахыш илүүд үзэн “Seoul-ийн Гудамж-аар алхасан. Зөндөө л юм ярьдаг байлаа. Гэрт харих цаг болоод, гэртээ харихаа дөхүүлээд би надаа хэлнэ гэж байсан зүйлийг нь асуухад ичсэн байртай хөөрхөг инээснээ би чамд орой хэлье гээд салсан юм.
Орой нь мессеж бичиж байтал бид 2 танилцаад олон хонож, удаагүй ч гэсэндээ би чамд дэндүү хурдан дасчихжээ. 2лаа үерхэе гэсэн мессеж ирхэд нь би бүүр балмагдаад, анх удаагаа л ингэж санал авж байгаа болхоор сандарч, тэвдээд яахаа мэдэхгүй болж байснаа тодоос тод санадаг юм. Би ч нуулгүй хэлхэд түүнд маш хурдан дассан байсан болхоор зөвшөөрмөөр байсан ч бас тэрүүхэндээ хөөрхөн бардам зан гаргаад бодож үзье гэж хэлээд байгаамаа. Оройлцоогоор 2-3 цагийн дараа би бодож үзлээлдээ, би зөвшөөрч байна гээд бид 2 албан ёсоор үерхэж эхэлсэн юм.
Энэ өдрөөс хойш өдгөө 4 жилийн нүүр үзэж. Бид 2 тийм удаан хэдэн сар, жилээр нь үерхээгүй ч гэсэндээ ярьж дуусашгүй их дурсамж үлдэсэн. Зөндөө л нэг нэгнээ уурлуулж, гомдоож, баярлуулж бүүр уйлуулж байсан ч удаатай.

Үргэлжэлэл бий...

0 comments: