Tuesday, October 30, 2012

Дуучин Daisy мөрөөдлөө биелүүлэх нь.



Daisy миний бие өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн Наранзол хэмээх нэртэй сайн үйлсийг хийх зорилго бүхий хүүхдүүд эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө санг байгуулж байгаа билээ. Энэхүү сан асрамж шаардлагатай, хөгжилийн бэрхшээлтэй, өнчин ядуу болоод өрх толгойлсон ээжүүд гээд маш олон эмзэг хэсэгт тал бүрийн бодит тусламжийг хүргэн ажиллах бөгөөд. Эхний ээлжинд хөгжилийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулан хүлээн авдаг чийрэгжүүлэх танхимийг шинээр байгуулан тохижуулан мэргэжлийн багштай нь хүлээлгэж өгөх зорилго тавьсан.
Наранзол сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, хандив цуглуулах, нээлтийн нээлтийн арга хэмжээ тун удахгүй Мөрөөдоийн эхлэл хэмээх миний цомогт орсон дууны маань билэгтэй сайхан нэрээр нэрлэгдсэн тоглолтоор эхлэх болно.
Тоглолтонд: Наранзол санд нэгдэж, надад сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ганцхан дуучин байгаа. Маралжингоо дүү маань оролцож тун удахгүй гаргах гэж байгаа цоо шинэ цомогийнхоо дуунуудыг дуулах болно. Ер нь бид хоёрын хамтарсан хачин, сонин, өвөрмөц “VIP” амьд тоглолт болох болно. Удахгүй тоглолтын төв зарлагдах болно. Хүндэтгэсэн Daisy гэж өөрийн facebook хуудаснаа бичжээ.  

0 comments: