Monday, July 12, 2010

Гоо сайхны мөс


Бүх төрлийн арьсанд гоо сайхны мөс тустай. Яаж түүнийг бэлдэх вэ гэж үү?
Жимсээ, эсвэл өвсөө аваад хандалж эсвэл буцалгана. Дурын саваа аваад 1,5 цайны халбага ханднаасаа хийгээд дээрээс нь буцалсан усаар дүүргээд сайтар хутгасны эцэст хөлдөөгчөнд хийнэ. Өглөө гэхэд бидний бүтээл бэлэн болчихно.
Энэхүү гоо сайхны мөсийг өглөөдөө л хэрэглэвэл зохистой. Учир нь мөс нүнийг маш их сэргээдэг ба унтахаас өмнө таньд сэргэх хэрэг байхгүй л болов уу.
Мөсөөрөө нүүрээ өвсний хандаараа угаасныхаа дараа арчина. Лосьоноор арчисныхаа дараа ч гэсэн хэрэглэж болно. Хэрэв та урьд нь мөсөн арчилгаа хийж байгаагүй бол эхний долоо хоногт нэг удаа, дараачийхд нь хоёр удаа гэсээр байгаад долоо хүртэл нь аажмаар сургаарай.
Нүүрээ мөсөөр арчисныхаа дараа зөөлөн алчуураар арчаад өдрийн тос болон пудр түрхээд байлдахад бэлэн.
Унтахаас 3 цагийн өмнө нүүрээ савандаж угаагаарай. Хэрэв нүүр чинь савантай нөхөрсөг биш бол усанд уусгасан хуурай үсний шампунь хэрэглэж болно. Гэхдээ энэ үйлийг долоо хоногт ганцхан л хийнэ.
Хуурай арьс суурьлаг орчинд байдаг. Иймд угаахаасаа өмнө тараг, ургамалын тос (ойролцоогоор 2 цайны халбага, бүлээн), шинэхэн цөцгийн аль нэгийг түрхээрэй. Яавч нүүрэндээ хуучирч муудсан зүйл түрхэж болохгүй. Ходоодтой чинь л адилхан тул ямагт шинэ соргогийг нь түрхэх хэрэгтэй. Иймэрхүү маскаа 4 минут байлгаад усаар угаагаарай.
Угаасныхаа дараа халуун утлага хийх хэрэгтэй. Жижгэвтэр саванд зуун наст, балжингарма, таван салаа зэргээс аль байгаагаас нь хоёр иш хийгээд ойролцоогоор 1 литр буцалсан ус нэмнэ. Дээрээс нь таг тавиад 15 минут тавина. Дараа нь алчуураа бэлдсэн усандаа норгоод, базаад, нүүрэндээ хөртөл нь наана.

0 comments: