Monday, July 12, 2010

BURBERRY Монголд анхны дэлгүүрээ нээлээ



Дэлхийн томоохон хотуудад өөрийн салбартай “BURBERRY” Монголд анх удаа өөрийн салбар дэлгүүрийг нээж буй баяртай мэдээг эрхэм таньд дуулгаж буйдаа таатай байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайн хажууханд сүндэрлэн боссон “Сентрал Тауэр”-т байрлах уг дэлгүүр “Burberry London” болон “Burberry Brit”-ийн коллекцийн эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцсыг худалдаалах юм. Мөн “BURBERRY” брэндийн цүнх, үнэт эдлэл, гутал, сүрчиг, цаг, нарны шил зэргийг ч худалдан авах боломжтой ажээ. Дэлгүүр өдөр бүр 10.00-21.00 цагийн хооронд ажиллах бөгөөд дотоод тохижилтыг хийхдээ “BURBERRY”-ийн ерөнхий загвар зохион бүтээгч Кристофер Бейлигийн чиглэл, заавар, хандлагыг тусгасан агаад бүхэлдээ Их Британийн материалыг ашигласан байна.

0 comments: