Monday, July 12, 2010

Давсны “ид шид”

 Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
  • Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.
  • Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
  • Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.
  • Хувин, савны чроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
  • Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй.
  • Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггүй.
  • Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.
  • Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
  • Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.

0 comments: