Monday, July 12, 2010

Үнсэлтийн эргэн тойронд

Үнсэлцэхийн ашиг тус Ингэхэд хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд заавал үнсэлцэх хэрэгтэй юм болов уу. Солонгосын судлаачдын таамагласнаар тогтмол үнсэлцдэг хүмүүс бусдаас таван жилээр илүү наслах боломжтой байдаг гэнэ. Учир нь үнсэлцсэнээр хүний цусны эргэлт түргэсдэг байна. Байнга цусны эргэлт түргэсч нэмэгдэх нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Үнсэлцэхэд арга техник чухал бус гэж ярьдаг ч “Үнсэлцэх арга барил бүхэн өөр байвал амьдрал сайхан” гэж Францын зохиолч Оноре де Бальзак бичиж үлдээжээ.
Чухам ямар гэгч далдын хүчин хүний зүрхийг ердийнхөөс нэг литрээс илүү цус ялгаруулж, биеийн 28 булчинг нэг дор хөдөлгөөнд оруулж, цусны даралтыг эрс өсгөдгийг мэдэх үү? Магадгүй, зарим нь үүнд “секс” гэж хариулах вий. Гэхдээ та бараг дөхүүлж. Энэ бол үнсэлт. Yнсэлт аваар ослоос хамгаалдаг гэх судалгааг Америкийн сэтгэл судлаачид гаргасан нь олны гайхшлыг төрүүлсэн ч яахын аргагүй бодит үнэн гэдэгтэй хэн ч маргаагүй гэнэ. Яагаад гэвэл, гэрээсээ гарахын өмнө эхнэрийнхээ /нөхрийнхөө/ халуун гэгчийн үнсэлтээр шагнуулсан хүн тэр өдөртөө сэтгэл тэнэгэр явж, жолооны ард суухдаа өөртөө улам итгэлтэй болдог байна. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, эр нөхрөө, эхнэрээ жолооны ард суухад нь үнсэлтээр бэлэг бариарай.
Дурлалт хосын өвчин үнсэлтээр дамжин яг л халдварт шар шиг тархдаг. Yнсэлт нь 9 мг ус, 0,7 мг тос, 0,7 мг ель бумин, 0,18 гр органик бодис, 0,45 мг давс, 250 гр бартерийн солилцоог агуулдаг. Yнсэлтийн солилцоогоор дамжигч бодисууд нь аюулгүй, хоол боловсруулах ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд мэдрэлд таатай нөлөө үзүүлдэг. Найз хөвгүүнийхээ үнсэх хүсэлтийг нь үүрд алдахгүйн тулд амьсгалаа хянаж сурвал зохино. Эрэгтэйчүүдийн 47 хувь, эмэгтэйчүүдийн 34 хувь нь амны эвгүй үнэрт эгдүүцдэг. Yнсэлцэхээсээ өмнө сонгино, сармистай хоол идэхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Тамхичин хүмүүсийн амьсгал таагүй үнэрийг тамхи татдаггүй хүмүүс тэвчиж хүлээж авч чаддаггүй. Амны эвгүй үнэрийг гаатай чихэр, бохь бусад тусгай зориулалтын оо, шингэнүүдээр цэвэрлэх хэрэгтэй. Сэтгэл зүйчид үнсэлт нь бидний сэтгэл санааны тэнцвэртэй тайван байдлыг хадгалж байдаг гэж үздэг. Цэнгэл жаргалын охь манлай болсон эр эмийг ёсны хамгийн жирийн хэлбэр нь үнсэлт билээ. Yнсэлт нь хэлний оролцоотойгоор хайраа илчлэх дур хүслийг өдөөдөг шидтэн. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр үнсэлтийг эдэлж чаддаг бөгөөд үнсэлцэхгүй ч гэсэн тайвшруулах мэдрэмж цусанд нь ялгардаг. Энэ нь орфины гэдэг бодис аж.

Yнсэлтийг тодорхойлвол:
  • Хацарт -Yерхэлээ эрхэмлэнэ
  • Духанд - Эцгийн ёсоор хандана
  • Гарт - Чиний найз эелдэг эр хүн
  • Хөлөнд - Чамайг хүндэлсэн дурлалт хүн чинь чамд захирагдана
  • Уруулд - Хайрын бэлэгдэл
Yнсэлтийн төрөл
  • Тайван үнсэлт – уруулаа хөнгөн, бараг дуугүй хүрж үнсэнэ.
  • Чанга үнсэлт – уруулаараа хүчтэй, чанга дуутай үнсэнэ, амьсгал тасалдахгүй
  • Чимхэж үнсэх – уруулаараа арьсны нугалааг үмхэж үнсэнэ. Амрагийнхаа сэрлийн цэгийг эрж хайхдаа ингэж үнсэнэ.
  • Сорж үнсэх -Чимхэж байгаа юм шиг боловч илүү хүчтэй. Уруулаараа хүчтэй сорж, хэсэг хугацаанд хөхнө. Дараа нь хөхөрч толбо үлдэнэ.
  • Гижигдэх үнсэлт – сэрлийн аль нэг цэгийг уруулаараа гижигдэж оролдон, өдөөнө.
  • Yзэг мэт зурж, бичих үнсэлт – амрагийнхаа арьсан дээр “юм” зурж, бичих, арьсны ширхэгийн дагуу үнсэх. Энд хэлээ ашиглаж болно.
  • Шүргэх үнсэлт – уруулаа нээх эсвэл хамхиад амрагийнхаа арьсан дээгүүр янз бүрээр дарж, гулгуулна.
  • Урвуу үнсэлт –амраг тань дээш харан хэвтэнэ. Та түүний дээрээс тонгойно, таны дух түүний эрүү хавьцаа харин уруул нь яг нүдний чинь хавьд ирнэ. Жаахан доошилж, уруулууд нэг түвшинд байхаар хөдөл. Таны дээд уруул үнсэлтийн үед түүний доод уруулд хүрэх ёстой.
  • Урвуу “франц” үнсэлт – яг энэ байрлалд та франц үнсэлтээр амрагаа үнс дээ. Ер бусын цоо шинэ мэдрэмж танд төрөх болно.
  • Yнсэлтийн үед түр завсарлан үе үе амрагийнхаа нүд рүү яг энэ урвуу байрлалтай хэвээр ширт. Та хоёр бие биеийнхээ юу хийж байгааг тийм ч амархан ойлгохгүй дээ.

0 comments: